Гэр бүлд зориулагдсан боловсролын үйлчилгээг хорооноосоо авч болно

2014 оны 8 сарын 28

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв болон 1-20 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, Сэтгэлийн учиг ТББ хамтран сургагч багш бэлтгэх цогц сургалтыг эхлүүллээ.

Тус сургалтад “Гэр бүл ба хөршийн холбоо”, ”Амьдралд бэлэн”, “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх нь” гэсэн сэдвээр Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтэн, 1-20 дугаар хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар мөн 8 өрхийн 23 иргэн энэ сарын 22-ноос ирэх сарын 10-ны өдрүүдэд хамрагдаж байна.

Сургагч багш нар нь хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн боловсролын үйлчилгээг хороогоор дамжуулан үзүүлэх, эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, тэдэнтэй зөв харилцах дадал чадварыг нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудад хөгжил төлөвшлийнх нь явцад тулгардаг бэрхшээлтэй талуудыг харгалзан тэдэнд туслах, хүүхэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чадвар эзэмшинэ.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүмүүсийн эцэг эх байх чадамжийг нь дээшлүүлэх, хүмүүжүүлэгчийнх нь хувьд тэднийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, дэмжих  хамтдаа хөтөлбөрт хамрагдсанаар гэр бүл таатай, эерэг уур амьсгалыг мэдрүүлж, тэдний нэгдмэл холбоог бэхжүүлэхэд оршиж байгаа юм.

Сургалтын үр дүнгийн талаар дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга П.Мягмарсүрэн хэлэхдээ “сургагч багш нар дүүргийн хэмжээнд бүртгэгдээд байгаа хараа хяналт сул, хараа хяналтгүй хүүхдүүд, тэдний гэр бүлд хүрч үйлчилнэ. Тоглоом болон дасгалын хэлбэрээр эцэг эх, хүүхдүүдийн харилцааг өдөөж өгч харилцааны зөрчлийг шийдвэрлэх зөв арга зам, хэлбэрт дасгалжуулж, хүүхэд хүмүүжүүлэх, удирдан чиглүүлэх, бат бөх хамтын амьдралыг бий болгоход чиглүүлэн, идэвхижүүлэн, дэмжиж, ингэснээр аливаа эрсдэлээс хүүхэд гэр бүлийг урьдчилан сэргийлж, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг буурах нөхцөл бүрдэх юм” гэдгийг онцолж байлаа.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7795
0 эможи
keyboard_arrow_up