Нийслэлийн цэцэрлэгчид Япон Улсад мэргэжил дээшлүүлнэ
Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагаас нийслэлийн цэцэрлэгжилт тохижилтод хувь нэмэр оруулах ногоон байгууламжийн долоон цэцэрлэгчийг Япон Улсын Хоккайда мужид мэргэшүүлэх сургалтад хамруулахаар боллоо. 2013 онд ногоон байгууламжийн сургалтад хамрагдсан 280 хүнээс мэргэжил, ур чадвараараа шалгарсан цэцэрлэгчид уг сургалтад хамрагдаж байгаа юм. Цэцэрлэгчид Япон Улсад нэг сарын сургалтад хамрагдах бөгөөд 09 дүгээр сарын 1-нээс 2014 оны 10 сарын 3 хүртэл үргэлжилнэ. Харин тэд Монголдоо ирээд мэдсэн сурсанаа ногоон хантаазтануудад зааж сургах зорилготой байгаа юм. Япон Улсын Хоккайда муж нь Монголын эрс тэс уур амьсгалтай төстэй цаг агаартай. Дадлагажигчид Хоккайдагийн Ойн аж ахуй, Андогийн мод үржүүлгийн талбайд туршилтын дадлага хийн, Осака аж ахуй, Манабэ цэцэрлэгт туршлага судална. Хотын захиргаанаас цаашид цэцэрлэгчдийн тоог нэмэгдүүлж, 800-1000 болгох, бусад улсаас туршлага судлуулан ур чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.