Улаанбаатарт 28 хэмийн дулаан байна

2014 оны 8 сарын 28

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-28 хэм дулаан байна. Зүүн зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, говийн бүсийн нутгаар 28-33 хэм, зүүн зүгийн нутаг болон Сэлэнгэ, Хараа, Туул голын саваар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7790
0 эможи
keyboard_arrow_up