Өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэгийн урсгал зардлыг улсаас өгөхгүй

2014 оны 8 сарын 27

Цэцэрлэгийн бүртгэл энэ даваа гарагт  чимээ шуугиантайхан эхэлсэн. Жилийн жилд цэцэрлэгийн хүрэлцээний асуудлаас болж нэлээд асуудал үүсч, шүүмжлэл гардаг. Тэгвэл энэ байдал энэ жил ч давтагдлаа. Жил ирэх тусам цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж байгаа ч үүнийг дагааад шинэ цэцэрлэгүүд бий болж чадахгүй байгаа нь өнөөдөр асуудал үүсгэж байна.

Арга ядсан эцэг эхчүүд долоо хоног дугаарласны эцэст бүртгүүлж чадаагүй тул арга ядахдаа хувийн цэцэрлэгт  оруулахыг хүссэн ч төлбөр мөнгөний асуудлаас болж оруулж чаддаггүй. Эцэг эхчүүдийн нуруун дээрх энэ хүнд ачааг жаахан ч гэсэн хөнгөлж цэцэрлэгүүдийн төлбөрийг буулгах асуудлыг ч холбогдох яам, тамгын газарт нь олноороо хүргүүлжээ. Ингээд БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэт өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэгүүдийн улсаас олгодог урсгал зардлын мөнгийг өгөхгүй байхаар шийдвэрлэнэ гэлээ.

Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой аж. Үүнээс 156.0 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах боломжтой бол  20.0 мянга нь хувийн хэвшлийн цэцэрлэгт 25.8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтанд хамрагдах юм байна. Дашрамд дуулгахад сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 8.0 мянга орчим хүүхдээр нэмэгджээ. Харин албаныхны гаргасан судалгаагаар 10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7781
0 эможи
keyboard_arrow_up