Хуурамч дуугаар ашигласан жолооч нарыг шалгаж байна

2014 оны 8 сарын 27

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах болсон. Гэвч журмыг үл хүндэтгэсэн, тэвчээргүй зантай хүмүүс хуурамч дугаар ашиглан хөдлөгөөнд оролцож байна. даваа гаригт гэхэд хуурамч болон бусдын автомашины дугаарыг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон таван жолоочийг саатуулсан бол өчигдөр 15.00 цагийн байдлаар 14 зөрчлийг Нийслэлийн Замын цагдаагийн газрын ажилтнууд илрүүлжээ.

Ийм зөрчил гаргасан жолоочид Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу зурган сараас хоёр жил хүртэл хугацаагаар автомашин жолоодох эрхийг нь хасна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7742
0 эможи
keyboard_arrow_up