Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн зурагтай лавлагаа авах бол

2014 оны 8 сарын 27

Хэрэв та гадааддын аль нэг улсад ажиллаж, амьдарч байх хугацаанд тухай орны жолооны үнэмлэх авах хүсэлтийг гаргахад таниас зурагтай лавлагаа хүссэн бол, шинээр ажилд ороход тухайн байгууллага жолоодох эрхийн лавлагаа хүссэн бол доорхи бичиг баримтыг бүрдүүлж ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимын цонхоор ажлын өдрүүдэд өглөөний 08:00 - 17:00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.
- Гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд хөдөлмөрийн биржийн албан бичиг.
- Гадаад улсад сурч, амьдарч байгаа тохиолдолд тухайн улсын түр оршин суух бичиг баримтын хуулбар
- Иргэний үнэмлэх,
- Жолооны үнэмлэхний хамт бүрдүүлж лавлагаа авна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, 1-р хороо, Нийслэлийн замын цагдаагийн газрын баруун хаалга /Хуучнаар ЗЦГ/

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7739
0 эможи
keyboard_arrow_up