Монголын үндэсний номын сангийн шинэ байрны шавыг тавилаа
2014 оны 8 сарын 28
Өнөөдөр Үндэсний номын ордоны шинэ цогцолборын шав тавих ёслол боллоо. Гэхдээ энэ нь хоёр дахь удаагаа гэсэн үг юм. 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 173 дугаар зарлиг гарснаар СБД-ийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт 0.3 га газар олгосон бөгөөд шав тавьснаас хойш зургаан жилийн дараа шинэ барилгын ажил эхлэх гэж байна.Үндэсний номын ордоны шинэ цогцолборын барилгын зураг төслийн “Эгэл” ХХК хийсэн бөгөөд гүйцэтгэгчээр “АКМИ” холдинг компани шалгарчээ. Үндэсний номын сангийн шинэ цогцолборын суурь тавих ёслол нөгөөдөр болох бөгөөд 2016 онд ашиглалтад орох гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7736
0 эможи