Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Өнгөрсөн долоо хоногт Боловсролын салбарт Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. /2014.08.20-2014.08.27/
ШУТИС-ийн Технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаяр: Коосэн-ий төгсөгчид дэлхийн томоохон компаниудад ажилладаг
Л.Гантөмөр сайд бид 2 1992 онд Монголоос хамт суралцахаар явж байсан. КООСЭН-ий салбарыг Монголдоо байгуулах талаар 2008 оноос хойш ярьж байсан гэхэл болно. Мөн Японд КООСЭН-ий сургууль төгсөгчдийн клуб салбар сургуулийг нь эх орондоо байгуулах талаар нэлээд хэдэн жилийн өмнөөс судалж ирсэн. /Үндэсний шуудан 2014.08.21 158/
• ШУТИС-ийн Технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаяр: Коосэн сургуульд 50 сурагч л элсэх боломжтой
Дунд сургууль төгссөн,суралцах хугацааны дүнгийн дундаж оноо нь 80 хувиас дээш хүн бүхэн бүртгүүлэх боломжтой/ Өнөөдөр 2014.08.22 193/
БШУЯ Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр: Хүүхэд бүрийг монгол хүн болж төлөвшихөд анхаарна
Гол зорилго бол боловсролын салбарын чанарйн шинэчлэл. Чанарыг яаж шинэчлэх юм бэ гэхээр хүүхэд бүрийг хөгжлөөр тодорхойлно /Улс төрийн тойм 2014.08.25/
Нийслэлийн 58-р дунд сургуулийн бага ангийн сургалтын менежер Ц.Адилхишиг: Бага ангийн хүүхдүүдийг өмнөхөөсөө тэс өөр сургалтын орчин хүлээж байна
Өмнө нь багш өөрөө бүхнийг төлөвлөөд түүнийгээ хэрэгжүүлээд явдаг байсан. Өөрөөр хэлбэл багш заана, хүүхэд сурна гэдэг ерөнхий тогтсон ойлголттой л байлаа шүү дээ. Одоо бол эсрэгээрээ. Хүүхэд бүрийн хүсэл, сонирхолд нийцүүлж багш сургалтаа явуулдаг болно. Төлөвлөлтөө маш сайн хийж байна. Боловсруулалтаа сайн хийнэ. Багш хичээлээ удирдаад явахад хичээлийн хэрэглэгдэхүүнээсээ авахуулаад бүгд ойлгомжтой, цааш нь дэлгэрүүлээд, хөгжүүлээд явах боломжтой боллоо./Нийслэл таймс 2014.08.26 147/
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа "Монгол судлалыг дэмжих сан"-гийн захирал, доктор Д.Мөнх-Очир: ЮНЕСКО-гоос гаргасан бие даасан хэлний шалгуур шинжүүдээр авч үзвэл монгол хэл мөхөх аюулд тулж очоогүй
2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол судлалыг дэмжих сан"-г байгуулсан. Энэ сан маань 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Өнөөдөр "Монгол судлалын үндэсний зөвлөл", "Монгол судлалыг дэмжих сан" хамтран түүх, хэл, утга зохиол, гүн ухаан, шашин, соёл, урлаг, хөдөө аж ахуй гээд энэ бүх салбар чиглэлд судалгаа хийж байгаа эрдэмтдийг цуглуулан цаашдын үйл ажиллагааны чиг, монгол судлал юунд анхаарах ёстой юм, юу нь хоцрогдож байна вэ, яг юуг чухал сэдэв гэж үзэх вэ зэрэг дээр эрдэмтдийн хүрээнд нээлттэй ярилцлага хийж байна. Энэ долоо хоногт бүхэлдээ монгол судлалын салбар хорооны хэлэлцүүлэг өрнөнө. /Нийслэл таймс 2014.08.27 148.149/