Өнөөдөр эрчүүдэд үнэгүй эрүүл мэндийн үзлэг хийнэ

2014 оны 3 сарын 18

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрийг “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон зарласан билээ. Тэгвэл энэ өдрийн хүрээнд ямар ажлууд хийгдэх талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхөн үржихүй хариуцсан мэргэжилтэн С.Гэрэлмаа мэдээлэл өгчээ.

 

Тэрбээр, “Эрүүл мэндийн сайдын 2013 оны 74 тоот тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын 18- ныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн.
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдрийн хүрээнд өдөрлөг зохион байгуулах гэж байна. Үүнд үнэ төлбөргүй зөвлөгөө, шинжилгээ, оношлогоо, эрт илрүүлгийн үзлэгийг өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон нэгдсэн эмнэлгүүдэд зохион байгуулна. Арга хэмжээ бүтэн өдрийн турш үргэлжилнэ” хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
773
0 эможи
keyboard_arrow_up