Өнөөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 8 сарын 27

Нийслэлийн Засаг захиргааны IV байранд

08:00-17:00 цагт Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс есдүгээр сарын 1-нтэй холбогдуулан явган зорчигчдод хандсан мэдэгдэл хийнэ. Арга хэмжээ Улаанбаатар банк буюу одоогоор Засаг захиргааны IV байрны 8 давхарт болно. Утас: 88771661,99012964

ҮХАА-н 1 давхрын хурлын зааланд

09:00 цагт  “Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-д шаардагдах зээл олголтыг эрчимжүүлэх, учирч буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг болно.

Улаанбаатар зочид буудлын 6-н давхарт

10:00 цагт Ногоон байгууламжийн цэцэрлэгчийн сургалтанд амжилттай хамрагдсан 10 иргэнд Koica-гийн шугамаар Японд сургалтанд явах  эрхийн бичгийг  гардуулна. Утас:99282960

ЦССҮТ-д

11:00 цагт Тахарын албаны ажилтан, алба хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байранд “Цус бэлэглэх өдөр” арга хэмжээг зохион байгуулна. Утас: 96501051

УУЯ-нд

11:00 цагт “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал болно.

БШУЯ-ны IV хурлын зааланд

11:00 цагт  2014-2015 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан олон нийтэд мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 91913865, 98119897

Үндэсний мэдээллийн төвд

11:10 цагт  Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбооноос Монголын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоотой хамтран нийтийн тээврийн маршрутын асуудлаар мэдээлэл хийнэ.

MN мэдээллийн төвд 11.00  цагт “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээнтний санаачилгаар бүтээн босгож буй ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн нээлтийн үйл ажиллагааны тухай мэдээллийг сонирхоорой. 11.30 цагт Бичил уурхайчдын нэрийг ашиглан нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар алт олборлогчдын талаар “Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр” холбооноос мэдээлэл хийнэ.

МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд

12:00 цагт “Хамтдаа гүйцгээе-2” бүх нийтийн гүйлтийн талаар “Амжилтын төлөө” ТББ-аас хэвлэлийн хурал хийнэ.

Шав тавих ёслолын ажиллагаа

12:00 цагт Нийслэлээс 10-р сард багтаан авто машин худалдааны цэгүүдийг хотоос нүүлгэн, байршуулах шийдвэрийн дагуу Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолын ажиллагаа 22-ын товчоон цаана болно. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга болон бусад удирдлагууд оролцоно. Сэтгүүлчдэд зориулсан унаа 11 цагаас Улаанбаатар банкны гаднаас явна. Утас: 99052793

Соёлын төв өргөөнд

19:00 цагт БНХАУ-ын "Соёлын өдрүүд"-ийн хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болно. Утас: 310068

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7725
0 эможи
keyboard_arrow_up