Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 3 сарын 18

09:00 цагаас ҮХАА-н яаманд Хөнгөн үйлдвэрийн салбарын талаар эрдэм шинжилгээний хурал болно. Арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргээр мэдээлэл авч болно.
09:30 цагаас ЭМШУИС-ийн 220 тоот өрөөнд ДЭМБ, ЭМЯ, ЭМШУИС хамтарсан Оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих зөвлөлдөх уулзалт болно.

 

09:00-11:00 цагт Нийслэлийн ЗДТГ, Дэлхийн банктай хамтран “Бонд-санхүүгийн шинэ эх үүсвэр: Боломж ба шийдэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг Хангарьд ордны 14 давхарт зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын холбогдох албаныхан оролцоно. Утас: 325044, 91040607
10:00 цагаас Сайд нарын 2-р эмнэлэгт "Эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх" эрүүл мэндийн өдөрлөг болно.
10:00 цагаас эхний болон 10 дахь жилдээ ажиллаж байгаа "Орос хэл"-ний багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хаалт Багшийн хөгжилийн ордоны 605 тоотод болно. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд 21 аймаг, нийслэлийн ЕБС-ийн орос хэлний багш нар нийт 7 хоногийн хугацаанд хамрагдсан болно. Харилцах утас /96061497, 97113649/
10:00 цагаас НЗДТГ-ын А танхимд “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд одон медаль гардуулах ажиллагаа болно. й 10:00 цагаас НЗДТГ-т Монголын хотуудын холбооны ээлжит хурал болно. Хурлаар дэлхийн хотуудын хот төлөвлөлтийн асуудлаар хэлэлцэнэ.
10:30 цагаас БОНХЯ-ны Хаан танхимд их хэмжээний нойтон мод огтолсон хэргийн талаар мэдээлэл хийнэ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Улсын Мөрдөн байцаах газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хамтарсан баг өнгөрсөн амралтын өдрүүдэд ажилласан юм. Утас 99130782
11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Монгол улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор чадварлаг интерьер дизайнерийн шилдэг багийг үндэсний хэмжээнд тодруулах, ур чадварыг олон нийтэд үнэлүүлэх талаар мэдээлэл хийнэ.
13:00 цагаас Хөгжмийн зохиолч, Монгол Улсын Төрийн шагналт, МУУГЗ Б.Шарав, Хөгжмийн зохиолч, МУТС Б.Мөнхболд, Хөгжмийн зохиолч, Олон улсын хөгжмийн зохиолчын шагналт Ш.Өлзийбаяр, Филармоны уран сайхны удирдаач, МУУГЗ, Удирдаач Н.Бүтэнбаяр, Сонгодог концертын ерөнхий найруулагч МУТС, МУГЖ Д.Сосорбарам, Гоцлол морин хуурч МУСТА, алтан гадас одонт, Дэлхийн ардын урлагийн их наадмын гран при шагналт, Австрийн Шубертийн нэрэмжит уралдааны тэргүүн байрын шагналт, тив дэлхий олон улсын наадмуудын шагналт морин хуурч Д.Шинэ-Цог-Гени, Сонгодог концертын ерөнхий зохион байгуулагч, продюсер Жи энтертэйнмент компаний захирал Д.Ганболд нар Mонгол ньюс мэдээллийн төвд өөрсдийн хийх тоглолтын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99090080, 91915141, 99692072
14:00 цагаас Батлан хамгаалах их сургууль дээр "Монгол цэрэг" яруу найргийн их наадам болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
772
0 эможи
keyboard_arrow_up