Богд уулын арын замаар 08 сарын 28-наас эхлэн зорчих боломжтой болно

2014 оны 8 сарын 27

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэж байгаа юм. 2012 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр, явган хүний замын ажил давхар хийгдсэн бөгөөд 8 дугаар сарын 28-нд хучилтын ажил бүрэн дуусч, жолооч нар замын хөдөлгөөнд оролцох боломжтой болно. Харин 9 дүгээр сарын 05-ны өдөр албан ёсоор нээж, 17,1 км замын ажлыг хүлээлгэн өгөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7717
0 эможи
keyboard_arrow_up