Монгол охинд анх удаа Дэлхийн ховор өвчин илэрчээ
Тархинд төмөр хуримтлагддаг дэлхийд ховор өвчин анх удаа монгол охинд илэрсэн талаар гэр бүлийнхэн нь хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Г.Номин-Эрдэнэ гэх дөрвөн настай охин энэ аюулт өвчнөөр өвчилсөн байна. Энэ өвчин нь нуугдмал хэлбэрээр явагддаг бөгөөд хүүхэд гурван нас хүртлээ эрүүл өсч, дөрвөн нас хүрэхэд тархинд төмөр хуримтлагдаж, өвчин хүндэрч эхэлдэг байна. Өөөрөөр хэлбэл, хүүхэд өсч том болохын хэрээр тархинд нь төмөр хуримтлагдаж, мэдрэлийн системийг гэмтээж, улмаар хөдөлгөөн, булчингийн үйл ажиллагааг зогсоож үхэлд ажиллагааг зогсоож үхэлд хүргэдэг байна.
Тэднийх өнгөрсөн жил энэ өвчнөөр таван настай охиноо алджээ. Энэ өвчин дэлхийд ховор төдийгүй генийн шинжилгээгээр оношлогддог аж. Охины эцэг, эх хоёр дахь хүүхдээ алдахгүйн тулд багагүй хөөцөлдсөний үр дүнд АНУ-д шинжилгээ, оношлогоо болон эмчлгээнд хамрагдахаар болжээ. Гэвч тэдэнд 100 сая төгрөг хэрэгтэй болсон байна. Тиймээс манай гэр бүлд туслана уу хэмээн хэвлэлийнхэнд хандсан юм. Г.Номин-Эрдэнэ охинд туслахыг хүсвэл та доорх утсаар мессеж илгээх буюу дараах дансанд сэтгэлийн хандив өргөж болох нь байна.
Мессеж илгээх утас:
Зөвхөн Мобикомын хэрэглэгч:159700
Хандивын данс: Худалдаа хөгжлийн банк долларын 499225804
Данс эзэмшигч: З.Даваасүрэн Хас банк 5000591758
Хаан банк 5027685272
Төрийн банк 104400023314
Facebook: Zunzendorj Davaasuren, Ganbat Gan-erdene8 itgeliin zahidal
Утас: 99056389, 88096389, 99296389, 96056389