Газар өмчлөлийн цахим бүртгэлд хамрагдан Хан-Уул дүүргийн 12, 13-р хороо Эрдэнэтолгойд газар өмчлөхөөр сонгогдсон 869 иргэний өргөдлийг бүртгэх ажиллагаа Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд явагдаж байна. Уг бүртгэл нь наймдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажлын 10 хоногт хийгдэх тул уг байршилд газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийг яаралтай ирж өргөдлөө өгөхийг уриаллаа. Бүртгэлийн хугацаандаа бүртгүүлэхгүй бол газар өмчлөх эрх цуцлагдахыг анхааруулж байна.