Хотын түгжрэлийн эсрэг санаачилгаараа хулгайч нарыг дэмжээд байгаа юм биш үү, Үүл дарга аа!
Э.Бат-Үүл баатар санаачилж, Нийслэлийн Тээврийн газраас хэрэгжүүлж буй “Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил” энэ сарын 22-ноос эхлэн хэрэгжиж байна.
Энэ ажлын хүрээнд өдрийн турш 500 төгрөгийн үнэтэй тасалбараар үйлчлүүлэх шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Нийтийн тээврийн автобусуудыг богино маршрутаар эргүүлж, өдрийн 500 төгрөгийн тасалбараар хэдэн ч удаа сэлгэн суух боломжтой туршилтын ажил энэ 31-ний өдрийг хүртэл буюу 10 хоногийн хугацаанд хэрэгжинэ гэж байгаа.
Хэдийгээр бүтэн өдрийн турш 500 төгрөг төлөөд хүссэн газраа хэдэн ч автобус дамжих эрх нээгдэж байгаа гэх боловч энэхүү үйлчилгээ нь иргэдэд чирэгдэл учруулсаар байна. Зорьсон газраа хүрэхийн тулд богино эргэлттэй гэх хэдэн ч автобус дамжин сууж, бууж байна. Энэ нь хүүхдээ тэвэрсэн эцэг эх, хүүхэд багачууд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төдийгүй ажилдаа яарсан залуучуудад хүндрэл учруулах болов.
Нөгөөтэйгүүр ямар автобусанд суухаа мэдэхгүй нэг нэгнээсээ асуун, буудал дээр бөөгнөрөн зогсох иргэдийн дунд хулгайчид бүлэглэн “ажилдаа” гарчихсан байгаа сурагтай. “Зуд болоход нохой зоолдог, зовлон болоход лам таргалдаг” гэгчээр Э.Бат-Үүл даргын санаачилсан энэхүү ажиллагаа хулгайч нарыг дэмжсэн, тэднийг “ажлаа” зоволгүй хийж “хөлжихөд ” багагүй дэмжлэг болж байгаа бололтой. Илүү үзэх