Шилдэг залуусаа шагнаж урамшуулав

2014 оны 8 сарын 26
Монголын залуучуудыг өдрийг тохиолдуулан Монголын залуучуудын холбооноос салбартаа амжилт гарган хамт олныхоо дунд манлайлагч, амжилттай ажиллаж байгаа, шинийг санаачлагч бүтээгч залуусаа шагнаж урамшууллаа. Олон нийтэд үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй түгээж, сэтгүүлзүйн салбарт амжилттай яваа ikon.mn сайтын ахлах редактор Ч.Болортуяа, gogo.mn сайтын ахлах редактор Б.Эрдэнэчимэг, “Монголын үнэн” сонины нийгэм соёл спорт гадаад мэдээний албаны дарга Б.Сэлэнгэ, Айст телевизийн сэтгүүлч Д. Энхтүвшин, нарыг МЗХ-ны “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдгээр шагналаа.
Мөн Бээжин хотод зохиогдсон "2014 ARC Cup" Олон улсын гагнуурчдын ур чадварын III дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцон аргон гагнуурын төрөлд 2-р байр эзэлсэн ДЦС-4 ТӨХК-ийн гагнуурчин Ч.Авгаандэмбэрэлийг “Залуу зохион бүтээгч” шагналаар тус тус шагналаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7682
0 эможи
keyboard_arrow_up