Нийслэлд өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2014 оны 8 сарын 26

09:00 цагаас Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс хэрэгжүүлсэн Усны хөтөлбөрийн хаалтын ажиллагаа Улаанбаатар зочид буудал Хар хорум танхимд болно.

09:50 цагаас Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нар ГХЯ-нд ёслолын уулзалт хийнэ.

10:00 цагаас Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нар ГХЯ-нд албан ёсны хэлэлцээ хийнэ.

11:00 цагаас ҮХААЯ-ны есөн давхрын хурлын зааланд газар тариалан, өвөлжилтийн талаар холбогдох албаны мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ. Утас: 99170377.

11:00 цагаас Нийслэлийн Засаг даргын санаачилгаар "Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГазар Монголын дугуйн холбоо, Монголын экстрем спортын холбоо, Монголын Залуучуудын холбоод хамтран  “Эрүүл иргэн-Эко хөгжил” уриан дор дугуйн өдөрлөгийг энэ бямба гарагт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд хүй 7 худагт зохион байгуулах гэж байгаа талаар холбогдох албаныхан Хангарьд ордны 14 давхарт сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 91040607

11:10 цагаас Монголын ахмад багш нарын холбооноос суралцагчдын архидалтын асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ бараалхана.

12:00 цагаас  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ бараалхана.

12:00 цагаас Монголын Үндэсний Номын Сангаас  “Монголын Үндэсний Номын Сангийн шинэ барилга” -ын тухай хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хэвлэлийн бага хурал Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Олон  Нийтийн Мэдээллийн төвд болно. Утас: 328334

14:00 цагаас самрын ургацын байдлын талаар болон цаашид авах арга хэмжээ Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын талаар БОНХЯ-ны “ХААН” танхимд мэдээлэл хийнэ. Утас: 260718, 99106727, 99130782

15:00 цагаас Төрийн ордны түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд зураач, зохиолч А.Дашерын "Чингис хаан-Газарт бас Тэнгэрт" үзэсгэлэнгийн нээлт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7681
0 эможи
keyboard_arrow_up