Жуковын намтраас номыг монгол хэлнээ орчуулан хэвлэв

2014 оны 8 сарын 26

Зөвлөлтийн алдарт зохиолч, цэргийн сурвалжлагч Константин Симоновын “Хаа холын дорнын тэргээд (Халхын голын тэмдэглэл) Жуковын намтраас” номыг Орхунт овгийн Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ивээн тэтгэж Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулан монгол хэлээр хэвлэлээ.

Энэ номыг бүрдүүлж буй хоёр дурсамжийн эзэн нь хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын нэрт зохиолч К.Симонов юм. Тэрбээр Халхын голын дайны төгсгөлөөр 23 настайдаа сурвалжлах ажлаар томилогдон ирж “Героическая красноармейская” гэдэг сонинд сурвалжлага, тэмдэглэл, шүлэг, найраглал бичиж байжээ.

К.Симонов уг хэрэг явдлыг биеэр гэрчлэх хүний хувьд Халхын голын байлдааны тухай "Хаа холын дорнын тэртээд" дурсамж бичсэн бол Халхын голын байлдаанд Зөвлөлтийн цэргийг командлан оролцсон алдар жанжин К.Жуковтой хожим ойр дотно танилцаж удаа дараа уулзан дурсамжийг нь бичиж авсан байна.

           

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7669
0 эможи
keyboard_arrow_up