Ирэх есдүгээр сард 17 цэцэрлэг шинээр ашиглалтад орно
Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-29 хүртэл тав хоног явуулахаар болоод байгаа билээ. Бүртгэлйин ажил өмнөх жилүүдийнхтэй адил явашдах гэнэ. Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд 195 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна. Үүн дээр дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар барьсан 17 цэцэрлэгийг ирэх есдүгээр сар гэхэд нээхээр төлөвлөөд байна. Одоогийн байдлаар цэцэрлэгүүдийн барилгыг Улсын котист хүлээлгэж өгөөд байгаа. Удахгүй боловсон хүчнийх нь асуудлыг нь шийдвэрлэнэ.
Цэцэрлэг тус бүрдээ 100 хүүхдийн багтаамжтай. нарийн тооцож үзэхэд нэг цэцэрлэгт 100-200 хүүхэд аьна гэж тооцоолсон. Өөрөөр хэлбэл, 3000 гаруй хүүхэд шинээр цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр өмнөх жилүүдэд цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалан цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд боломж нээгдэж байна.