Сурах бичгийн 80 хувийг хэвлээд байна

2014 оны 8 сарын 25

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн 95 төрлийн 2.148.661 сурах бичиг, багшийн 65 төрлийн 100.431 ном шинээр хэвлэхээр болсон. Тэгвэл сурах бичгийн 80 хувийг хэвлээд байгаа бөгөөд хичээл эхлэхээс өмнө бүх сурах бичиг эзэндээ очих гэнэ. Одоогийн байдлаар 7,12-дугаар ангийн сурагчдын сурах бичиг, багшийн ном, 9,11 ангийн сурагчдад нөхөн хангалтаар олгох сурах бичгийг хэвлэж дууссан байна. Энэ жилийн хувьд бага болоьсролын шинэчлэлийн хүрээнд 1-5 ангийн сурах бичгийг цогцоор нь шинэчилэх болсон. 1-р ангийн сурагчдын үүрэх  ачааг тооцож, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхад анхаарснаар нэг сурах бичгийн дундаж жин 1.5 кг-аас хэтрэхгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс онцлов. Сурах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг байх аж. Сурах бичгүүдийг өнөөдрөөс зарж эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7647
0 эможи
keyboard_arrow_up