“Авьяас” хүүхдийн ордон элсэлтээ авч эхэллээ

2014 оны 8 сарын 25

Өнгөрсөн хичээлийн жилд Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдаж олны талархлыг зүй ёсоор хүлээгээд байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаагийн нэрэмжит “Авьяас” хүүхдийн ордон дараах ангиудад 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн элсэлтээ авч эхэлжээ.

1.    Бүжиг /ардын, цэнгээнт, балет/
2.    Шатар
3.    Уран нугаралт
4.    Төгөлдөр хуур
5.    Морин хуур
6.    Драм- уран сайхны анги
7.    Таэквондо
8.    Зураг,дизайн урлал
9.    ӨДӨР ӨНЖИХ АНГИ /4-9 нас хүртэл/

“Авьяас” хүүхдийн ордонд таэквондогийн хар бүс, зургаан дантай Солонгос дасгалжуулагч И Чан Юн, шатрын их мастер Ц.Батчулуун, Батжаргал, уран нугараач Б.Энхцэцэг, Б.Энхчимэг, залуу бүжигчин Солонго, Амраа гээд Монголын салбар бүртээ шилдэг гэсэн мэргэжлийн багш нар ажиллаж байна.

Тус хүүхдийн ордон нь цэцэрлэгт бүртгүүлж амжаагүй 4,5 настнуудад зориулсан шатар, бүжгийн сургалттай тусгай анги гаргаж элсэлт авч эхэлсэн нь олон эцэг эхчүүдэд таалагдаж байгаа аж. Хэрэв та хүүхдээ цэцэрлэгээс хоцроосон бол тус хүүхдийн ордонд хандаарай. Мөн сургуулийн насны 1-4 дүгээр ангийн багачуудад зориулсан өдөр өнжих анги ч ажилладаг юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9903-4707, 9191-2348 утсанд хандаж авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7640
0 эможи
keyboard_arrow_up