Хүн амын нутагшил суурьшлийн бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна

2014 оны 8 сарын 25

 Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлийн хөтөлбөрийн (UNHABITAT) мэргэжилтэн Паула Пеннанен Рибейро болон НҮБ-ийн Хүн амын нутагшил суурьшлийн хөтөлбөрийн Монгол дахь салбарын менежер Д.Энхцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ХАБИТАТ-ын мэргэжилтэн Паула Пеннанен Рибейро Монгол Улсын Хүн амын нутагшил суурьшлийн үндэсний хороо байгуулагдсанд баяр хүргэж, Барилга, хот байгуулалтын Сайд Ц.Баярсайханы НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн салбарын захирал Ноён Ёшинобу Фукасавад “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг  боловсруулахад мэргэжлийн удирдамж, зөвлөмжөөр хангаж хамтран ажиллахыг хүссэн захидлын хариу Хүн амын нутагшил суурьшлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг хамтран боловсруулахдаа таатай буйгаа илэрхийлэн захидлыг гардуулав.
Уулзалтын үеэр Паула Пеннанен Рибейро Хүн  амын нутагшил суурьшлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахын өмнө нэгэнт хийхээр төлөвлөсөн байгаа Хот байгуулалтын түргэвчилсэн үнэлгээг үндсэн 7 асуудлаар боловсруулах ажлын багийг асуудал бүрийг хариуцсан байгууллагуудаас албан хаагч оруулж бүрдүүлж, боловсруулаад 11 дүгээр сард Үндэсний хороонд танилцуулахаар семинар зохион байгуулж хэлэлцүүлэх, цаашлаад боловсруулах ажилдаа орох зэрэг шат дараалсан ажлуудын саналыг танилцуулж, ярилцлаа.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан эдгээр шат дараалсан ажлуудыг хийх болон семинар зохион байгуулахын  өмнө холбогдох хүмүүсийг хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийн талаар нэгдсэн ойлголттой болгох нь чухал болохыг онцлов.  Энэ зорилгоор НҮБ-ХАБИТАТ-тай хамтран боловсруулсан Хүн амын нутагшил суурьшлийн өөр орны туршлагыг судлах нь зүйтэй гэсэн саналыг тавьж талууд ярилцлаа. Түүнчлэн хоёр хөрш орнуудыг холбосон гол төмөр зам, хурдын зам зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалттай холбогдон шинэ хот, суурин газруудыг төлөвлөх зайлшгүй хэрэгцээ байгааг онцолсон нь хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлууд их байгааг илэрхийлж буй хэрэг юм.
Уулзалтын төгсгөлд НҮБ-ХАБИТАТ-аас туршлага судлах сургалт аялалын талаар ойрын хугацаанд хариу ирүүлэхээ мэдэгдэж, Монгол Улсын Хүн амын нутагшил суурьшлийн бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажилд оролцох нь хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болохыг тэмдэглэв.
 
- See more at: http://www.mcud.gov.mn/pages/645#sthash.xqvHsORj.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7638
0 эможи
keyboard_arrow_up