Баянзүрх дүүргийн 20-р хорооны баг тэргүүн байрыг эзлэв

2014 оны 8 сарын 25

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн спортын III их наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж явган аялалын төрлийн аваргуудаа тодрууллаа. Жуковын талбайгаас Хүрэл тогоотын ам хүртэл 13 километрийн алхалтын тэмцээнд 20-р хороо буюу Гачуурт тосгоны баг тэргүүн байр эзэлсэн юм. Ингэснээр тус хорооны баг тамирчид нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон.

Харин аварга багийг спортын олон улсын хэмжээний мастер Перевалов Алексей ахалсан бөгөөд тэмцээнд 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Дашрамд сонирхуулахад, тус наадам спортын явган аялал, хөгжөөнт буухиа, дартас, газрын зураг дээр ажиллах зэрэг төрлөөр болжээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7636
0 эможи
keyboard_arrow_up