2014-2015 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгажээ
2014 оны наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар төрийн өмчийн ерөнхий боловсролын 36 сургууль, 43 цэцэрлэг, 6 оюутны дотуур байр шалгагдаад байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг нь олон жилийн элэгдэл хуучралтаас болж гадна, доторх хана гажилтанд орж, хагаралт цууралт, суулт өгч, газар хөдлөлийн эсрэг арга хэмжээ авагдаагүй баригдсан.
Барилгын төлөв байдалд НМХГ-ын 2009 оны зургаадугаар сарын -24-ний өдрийн №07-354/1520 тоот барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, 2010 оны тавдугаар сарын 6-ны өдрийн №07-354/1120 тоот дүгнэлт, БНбД 22.01.01 болон “Барилгын тухай” хуулийн есдүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг хангахгүй байгаа.
Шинжлэх Ухаан Техникийн их сургуулийн Барилгын инженер архитектурын сургуулийн барилгын дэвшилтэт материал бүтээцийн судалгааны төвд хийсэн барилгын бүтээц эдлэл болон материалын чанарын шинжилгээ, судалгааны ажлын 2011 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 62 тоот дүгнэлт, 2011 оны арваннэгдүгээр сарын 18-ны №07-04/393 тоот барилга ашиглалтыг зогсоох улсын байцаагч акт гарсантай холбогдуулан,
Нийслэлийн Боловсролын газраас ажлын хэсэг ирж, 2013 оны наймдугаар сарын 20-ны өдөр үйл ажиллагааг зогсоосон. 2014 оны наймдугаар сарын 22-ны байдлаар цэцэрлэгийн барилгыг буулгах, барих ажил нь
Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын Концессын хэлтэст концесс олгох шууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалтын /Концессын төрөл: Буулгах-барих-шилжүүлэх Концессын зүйлийн дугаар: ЭЗХЯ-2013/317/46.9, Хүүхдийн тоо- 240/ шатанд явагдаж байна.
Дэлгэрэнгүй: zaluu.com