1000 сэтгүүлчийн намтар хэвлэгдэнэ

Утга зохиолын шүүмж судлаач, МУСГЗ яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар "Мянган сэтгүүлчдийн намтар" номыг эмхэтгэх ажилдаа оржээ.
Монголын сэтгүүл зүйн академиас Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү ном юм.
Эл номыг "Монголын сэтгүүл зүйн академи"-ийн дэргэдэх "Намтар судлалын төв" хариуцан ажиллаж байгаа аж.
Монголын сэтгүүл зүйг хөгжүүлэхэд сэтгүүлч бүрийн хичээл зүтгэл, хүчин чармайлт гол үүрэг гүйцэтгэж буйг илэрхийлэхэд энэхүү номын зорилго оршиж байна.
Өнгөрсөн, одоогийн бүх л сэтгүүлчдийн намтрыг цуглуулах ажил ид өрнөж байгаа бөгөөд Монголын сэтгүүл зүйн академи, Намтар судлалын төвтэй байнгын холбоотой хамтран ажиллахыг нийт сэтгүүлчдэд уриалав.









