Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлж байна

2014 оны 8 сарын 25

2014-2015 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдах аж. Нийт хүүхдийн 79% нь (59261) төрийн өмчийн, 21% нь(16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдах тооцоог нийслэлийн Боловсролын газраас гаргажээ. Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 29-ний өдөр хүртэл явагдана. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхэд эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ шаардлагатай аж.

Улсын болон, хувийн өмчийн хэд хэдэн цэцэрлэгүүд шинээр ашиглалтад орж байгаа ч цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс энэ жил 46 мянган хүүхэд гэртээ үлдэх болоод буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7605
0 эможи
keyboard_arrow_up