ТАНЫ СОНОРТ: Өнөөдөр сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно
2014 оны 8 сарын 25
Наймдугаар сарын 22-ноос 31-ныг дуустал автомашиныг тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НЗДТГ-аас гаргасан билээ.
Энэ хуваарийн дагуу хэрэв таны Тээврийн хэрэгсэл тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол наймдугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдөр замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол наймдугаар сарын 23, 25, 27, 29, 31 өдөр замын хөдөлгөөнд оролцох боломжтойг анхаарна уу.
Жич: Нийтийн тээврийн хэрэгслүүд түргэний машин, цагдаагийн машин энэ хязгаарлалтад хамаарахгүй болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7595
0 эможи