“Адуучин 2014” тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид шилдгүүдээ тодрууллаа

2014 оны 8 сарын 25

Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Адуучин 2014” тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид уурга ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

 

Монголчуудын адуу эдлэх соёлыг олон нийтэд  түгээн сурталчлах, энэ соёлыг хадгалж хамгаалж үлдэх, эзэмшихэд энэ “Адуучин” тэмцээн чухал ач холбогдолтой. Бидний бахархал болсон энэ соёл, уламжлалыг олон нийтэд сурталчилж, хүртээл болгох үүднээс ирэх жилээс энэ тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулах болсон гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмцээнд оролцогчдод хандаж хэллээ.

Аймаг бүрээс шалгарч ирсэн шилдэг адуучдаас Хэнтий аймгийн Биндэр сумын адуучин Х.Бат-Эрдэнэ шилдгийн шилдгээр шалгарч Ерөнхий сайдаас шагналаа гардлаа. Удаах байранд өнгөрсөн жилийн аварга Хэнтий аймгийн Батноров сумын адуучин А.Алтаншагай, гурав дугаар байранд Архангай аймгийн Цэнхэр сумын адуучин Ч.Баасандорж нар шалгарлаа. Мөн тэмцээний төрөл тус бүрээр аварга шалгаруулж шагнал гардуудсан байна. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байранд орсон адуучин 8 сая төгрөгөөр шагнуулсан бол дэд байр 6 сая төгрөг, гуравдугаар байрын шагнал 4 сая төгрөг байлаа.  Тэмцээний  үеэр адуучны эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын үзүүлбэр зэрэг арга хэмжээнүүд зохиогдлоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7586
0 эможи
keyboard_arrow_up