“Taste of UB” олон үндэстний хоолны өдөрлөг амралтын өдрүүдэд боллоо

2014 оны 8 сарын 25

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг угтан  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар, “Бэнкэл” ХХК-тай хамтран  “Taste of UB” олон үндэстний хоолны өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг 8-р сарын 23-25-ны өдрүүдэд 12-22 цагийн хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо
Нийслэлийн иргэд олон улсын жишиг бүхий энэхүү амталгааний өдөрлөгт хүрэлцэн ирж Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери, төрөл бүрийн хүнс, хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломжтой.
 Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр 1000-3000 төгрөгөөр иргэдэд худалдаалах юм. Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг үйл ажиллагаатай ижил агуулга, хэлбэрээр энэхүү өдөрлөгийг уламжлал зохион байгуулах болсоноороо онцлогтой юм.
Энэ удаагийн өдөрлөгт урилгаар Монголын шилдэг хамтлаг дуучид, циркийн авъяаслаг жүжигчид оролцож ая дуугаа өргөхөөс гадна оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаануудыг зохион явуулна. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Taste of UB-2014” өдөрлөгийн шилдэг оролцогчоор шалгарууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7582
0 эможи
keyboard_arrow_up