Хан-Уул дүүргийн 13-р хороонд Эко спорт цогцолбор өнөөдөр нээлтээ хийлээ

2014 оны 8 сарын 23

Хан-Уул Дүүргийн  13-р  хороонд  Эко спорт цогцолбор  өнөөдөр нээлтээ хийж  нийгэмд том  хөрөнгө  оруулалт  хийлээ. Энэхүү  үйл  ажиллагаанд Хасу Мегаватт ХХК болон Хан-Уул дүүргийн ИТХ-тэй хамтран ажилласан байна. Нээлтийн үйл ажиллагааны нээлтийг Хасу Мегаватт ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюуш үг  хэлснээр эхэлсэн юм. Нээлтийн үйл ажиллагаанд  Хан-Уул  дүүргийн Засаг даргын орлогч Д.Азжаргал, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттүшиг, Дүүргийн ИТХ-ын төлөөлөөгч УЗН-ийн дарга Д.Ган-Оч  Дүүргийн 13-р  хорооны  засаг  дарга Э.Бүрэнтөгс Их аварга Асашёорү Д.Дагвадорж, Мега стор клубын тамирчид, ажилчид оролцлоо. Мөн МУГЖ Д.Жаргалсайхан ирж ая дуугаа өргөн барьлаа. Энэхүү  цогцолбор нь спорт заал, бөхийн асар, теннисний талбай, гар бөмбөгийн талбай мөн сагсан бөмбөгийн талбай гээд тамирчдад хэрэгтэй бүх зүйлийг нэг  дор цогцлоосон  байна. Тамирчид дотроо байрлан бэлтгэлээ хийх боломжтой нь  илүү  давуу талтай. Нээлтэнд оролцсон  иргэд  сэтгэл хангалуун байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7575
0 эможи
keyboard_arrow_up