Улаанбаатарт өнөөдөр 18-20 градус байна

2014 оны 8 сарын 23

Ойрын хоногуудад өдөртөө дулаарна.

Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 18-20 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 6 хэм дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7570
0 эможи
keyboard_arrow_up