Бага ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ

2014 оны 8 сарын 22

БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж дуусчээ. Тиймээс энэ намраас орон даяар 1-5 дугаар ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хичээллэх юм байна. Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг 2013-2014 оны хичээлийн жилд үндэсний лаборатори 40 сургууль дээр туршсны үндсэн дээр ийнхүү орон даяар хэрэгжүүлэхээр болжээ. Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол онцлог давуу тал нь шавь төвтэй сургалтыш голлох бөгөөд хүүхдийн суралцах арга барил, тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохируулж багш өөрийн арга зүйг сонгон, ур чадварыг хөгжүүлэх юм байна. Өөрөөр хэлыэл хүүхдийн суралцаж байгаа бнцлон давуу талд тулгуурлан, хүүхэд бүрийг судалсны үндсэн дээр тэдний хөгжил, давуу талд суурилсан арга зүй, технологиор сургалтын үйл явц хөтлөгдөх ажээ. Бага ангийн сурагчдад иргэний боловсролын хичээлийг ёс суртахуунд суурилан заах бөгөөд нөгөө талаас амьдрах чадварт суралцах үйл ажиллагааг чухалчилж байгаа гэнэ. Энэ нь хичээл судлагдахуунаар олж авсан мэдлэгээ бодитоор туршиж үзнэ гэсэн үг. Ийнхүү бага ангийн сургалтын агуулга болон хэлбэрт чанарын шинэчлэлт хйигдсэнтэй холбоотойгоор сурах бичгүүдийг бүрэн шинэчлэн хэдлэсэн байна. Мөн бага ангийн багш нарын гарын авлага, зөвлөмж номуудыг хэвлэн түгээж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7564
0 эможи
keyboard_arrow_up