Нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийг 400 мянган төгрөгөөр бэлдэнэ

2014 оны 8 сарын 22

Хичээл эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдэж, хот хөдөөгийн оюутнууд иржээ. Энэ өдрүүдэд томоохон худалдааны төвүүд хөл ихтэй байна. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх гэсэн эцэг эхчүүд, хүүхдүүд дүүрэн байна. Дүүрэг бүрт зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаа үйлчлүүлэгч олонтой байна. Драмын театрын өмнөх нэгдсэн үзэсгэлэн хүн ихтэй байна. Энэ үзэсгэлэнг хотын захиргаа холбогдох байгуулагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм байна. Нарантуул, Хархорин захуудад хямд, дэлгүүрүүдэд үнэтэй байгаа юм байна. Ингээд зах дээр зарагдаж байгаа хичээлийн хэрэгслийн үнэ ханшийг танилцуулъя:

12 хуудастай дэвтэр 150 төгрөг

24 хуудастай дэвтэр 250 төгрөг

32 хуудастай дэвтэр 300-350 төгрөг

48 хуудастай дэвтэр 450 төгрөг

60 хуудастай дэвтэр 500 төгрөг

80 хуудастай дэвтэр 650-750 төгрөг

96 хуудастай дэвтэр 750-800 төгрөг

Үзгэн бал 250-900 төгрөг

Тосон бал 100-500 төгрөг

Харандаа 150-500 төгрөг

Шугам 250-1000 төгрөг

Гортик 650-6500 төгрөг

Цүнх 10000-1500 төгрөг

Зургийн дэвтэр 350-600 төгрөг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7563
0 эможи
keyboard_arrow_up