Хүслийн лигийн шагналт байрын багууд тодорч эхэллээ
Тоглолт №15
МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ 3:4 АРВИС
Хэдийгээр тоглолт дутуу байгаа боловч шагналт байрт орох багуудын нэрс тодорч эхлээд байна. Идэрчүүдийн “Хүслийн лиг-2014” тэмцээнд багууд тойргоор тоглон нэг баг нийтдээ 6 тоглолт хийх юм. Энэ тоглолтод “Монголын Тэмүүлэл” баг 5 дахь тоглолтоо хийж байгаа бол “Арвис” баг сүүлийн тоглолтоо хийж байна. Тоглолтын 16 дахь минутад “Монголын Тэмүүлэл” багийн тоглогч Н.Билэгсайхан гоолын салхийг хагалж өрсөлдөгчийнхөө хаалганд гоол орууллаа. Харин “Арвис” багийн Ц.Билгүүн 25’, 33’, 59’ дэх минутад тус тус гоол хийж, энэ тоглолтын хеттрикийн эзнээр тодроод байна. Үүний дараа 52’, 63’ дахь минутад “Монголын Тэмүүлэл” багаас Т.Ууганбаяр гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн боловч тоглолтын шүгэл дуугарахаас ердөө 2 минутын өмнө О.Одбаяр багтаа хожлын гоол авчирлаа. Ийнхүү тэд сүүлийн тоглолтоо ялалтаар дуусгаж, хүрэл медалийн эзэд болоход ойрхон боллоо.