500 төгрөгийн тасалбараараа RAILBUS-аар зорчих боломжтой
2014 оны 8 сарын 22
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Хотын захиргаа, нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 25 автобусны компани, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хэрэгжүүлж буй цагийн хуваарийн дагуу богино эргэлтийн нийтийн тээврийн хэрэгслээр хэдэн ч удаа сэлгэлт хийн үйлчлүүлэх боломжтой нийтийн тээврийн шинэ үйлчилгээ өнөөдөр эхэллээ. Иргэд 500 төгрөгийн нэг тасалбараар аль ч нийтийн тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлэх боломжтой бөгөөд 2-7 минутын зайтай автобусууд чиглэлийн давхцалгүйгээр иргэдэд үйлчилж байна. Өдөрт нэг удаа худалдаж авсан 500 төгрөгийн тасалбараар төмөр замын RAILBUS-аар ч үйлчлүүлэх боломжтой юм. Төмөр замын RAILBUS-ын буудлыг зургаар танилцуулъя.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7548
0 эможи