Нийслэлийн Засаг даргын орлогч нар нийтийн тээврийнхэнд амжилт хүслээ

2014 оны 8 сарын 22

Нийслэлийн Засаг даргын А/714 дугаар захирамжийн дагуу 08 дугаарын сарын 22-ноос 31-нийг дуустал автомашины сүүлийн тоо тэгш, сондогойгоор ялган замын хөдөлгөөн оролцуулах зохицуулалт хийж байна. Харин эдгээр өдрүүдэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш нийтийн тээврийн бүх хэрэгслээр сэлгэлт хийж зорчих шинэ үйлчилгээг иргэддээ санал болгож байгаа юм. Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй ажилладаг нийтийн тээврийн 25 компани шинэ үйлчилгээг иргэддээ үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар компанийн ажилтнуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр “Нийслэлийн Засаг даргын санаачилсан нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлэх гэж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Бидний хамтдаа хэрэгжүүлж буй цагийн хуваарийн дагуу, шуурхай автобусны үйлчилгээ иргэдийн хэрэгцээ, сэтгэлд нийцнэ гэдэгт найдаж байна. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс та бүхэнд амжилт хүсье” гэдгийг онцлон хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7541
0 эможи
keyboard_arrow_up