Хурууны хээгээр хил нэвтрүүлдэг болно

2014 оны 8 сарын 25

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын цахим шинэтгэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь цахим шинэтгэлийн хүрээнд иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем байгуулах зорилгоор "Э-иммигрэйшн" төслийг 2016 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байна. Төсөл хэрэгжснээр олон улсын түвшинд хүрсэн техник технологи ашиглаж улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, улмаар гадаадын иргэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг онлайнаар авах боломж бүрдэх юм. Тус газар нь энэ оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэллээ. Програм ашиглалтад орсноор тухайн жолооч машинаасаа буухгүйгээр 20-30 секунтын дотор хурууны хээгээ таниулан хил нэвтэрдэг боллоо. Цаашид зөвхөн нүүрс тээврийн жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлээд зогсохгүй, Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг хурууны хээгээр хил нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7533
0 эможи
keyboard_arrow_up