ШШҮХ нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа

2014 оны 8 сарын 22

Хууль зүйн Сайдын 2012 оны А/15 дугаар тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын Нээлттэй бодлого”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2012 оны “Журам батлах тухай” А/452 дугаар тушаал, Шүүхийн шинжилгээний байгууллагын төлөвлөгөөнд  тусгагдсаны дагуу ил тод нээлттэй байдлыг хангах,  үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилах зорилгоор Нээлттэй хаалганы өдрийг улирал бүр тогтмол хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байна. 2014 оны 3 дугаар улирлын Нээлттэй хаалганы өдөрт Тамгын хэлтэс, Криминалистикийн шинжилгээний хэлтэс, Тусгай шинжилгээний хэлтэс, Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс, Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн алба хаагчид ажиллан шинжилгээнд хэрэглэгддэг зарим техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг танилцуулан иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол, талархлыг хүлээн авч ажиллав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
7530
1 эможи
keyboard_arrow_up