Хятадад ял эдэлж буй иргэдээ шилжүүлэн авах боломжтой боллоо
БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад хийж буй төрийн айлчлалаараа хууль эрх зүй, эдийн засгийн хүрээний ач холбогдолтой гэрээ хэлцлүүдийг хийхээр болсон билээ. Тодруулбал хоёр улсын Засгийн газрын хоорон дахь Ялтан шилжүүлэх тухай гэрээ хэлцэл юм. Уг гэрээнд 2011 онд Бээжин хотноо гарын үсэг зурж баталгаажуулж байсан байна.
Тэгвэл өчигдөр энэхүү гэрээний батламж жуух бичгийг солилцох протоколд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар гарын үсэг зурж баталгаажуулсан явдал чухал байлаа.
Ингэсэнээр 30 дахь өдөр буюу ирэх сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм байна. Уг гэрээгээр манай удс БНХАУ-д ял эдэлж байгаа иргэн болон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа иргэдээ шилжүүлэн авах юм.
Сонирхуулахад, тус улсад ял эдэлж байгаа 36 иргэн, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа 57 иргэн байгаа аж.