ТАНЫ СОНОРТ: Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно

2014 оны 8 сарын 22

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан авто зам, уулзваруудын засварын ажлыг дуусгаж, хөдөлгөөн нээх, автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “ Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний  ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/714 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу өнөөдөр /08 дугаар сарын 22/-өөс эхлэн 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 07-21 цагийн хооронд  автомашины улсын дугаарын сүүлчийн орон  тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар түр зохицуулалт хийж байна. Энэ зохицуулалтын дагуу өнөөдөр автомашины улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин хязгаарлагдсан бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7505
0 эможи
keyboard_arrow_up