ТАНЫ СОНОРТ: Өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар үйлчлэх нийтийн тээврийн маршрут

2014 оны 8 сарын 22

Нийтийн тээвэрт шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хичээлийн шинэ жилийг угтаж автзамын засвар, шинэчлэлийн ажилтай уялдуулан үүсч болзошгүй замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах,

 

урьчилан сэргийлэх зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийдэг. Харин 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг угтаж нийслээс 08 дугаар сарын 22-ноос 31-нийг дуустал дугаарын хязгаарлалтын  түр зохицуулалтаас гадна нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх гэж байна.

Автобусууд нь цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилэхээр зохицуулалт хийгээд байна. Тухайлбал Энхтайваны өргөн чөлөөн чиглэлд 80 автобус 2 минутын зайтай, Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус 3 минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус 7 минутын зайтай, Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус 8 минутын зайтай гэх зэргээр иргэдэд үйлчлэх нарийн цагийн хуваарийг нийслэлийн Тээврийн газраас гаргажээ. Эдгээр автобусууд нь нэг зорчигчтой байсан ч  цагийн хуваарийн дагуу дараагийн буудалруу явж, үйлчлэх юм. Энэхүү туршилтын шинэ үйлчилгээ нь автобусны компаниудад багагүй хохиролтой ч нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1,3 тэрбум төгрөг гарган, шийдвэрлэхээр болсон билээ.

Өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар үйлчлэх нийтийн тээврийн маршрут

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7503
0 эможи
keyboard_arrow_up