186104 сурагчийн дүрэмт хувцасны захиалга иржээ
Энэ жил улсын хэмжээнд 510100 орчим сурагч ерөнхий боловсролын сургуулиудад суралцана. Үүнээс 60 мянган нь шинээр нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнууд аж. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг шинэчлэх асуудлыг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Уг ажлын хүрээнд 497 мянган сурагчийн дүрэмт хувцсыг шинэчлэхээс 189 мянга нь эзэддээ очоод байгаа юм. Энэ жил ерөнхий боловсролын сургуулиудаас 186104 сурагчийн дүрэмт хувцасны захиалга иржээ.Үүнээс нийслэлийн хэмжээнд 95 мянга байгаа бол хөдө орон нутагт 91 мянган сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэхээр байгаа юм. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдийн 73,5 хувийг шинэ дшрэмт хувцсаар хангах аж. БШУЯ-наас өгсөн мэдээллээр шинээр захиалга өгсөн дүрэмт хувцсыг тоо хэмжээгээр нь үйлдвэрлэж бэлэн болгож нийслэлд борлуулж эхэлсэн байна. Харин хөдөө орон нутагт энэ сарын 18-наас борлуулж эхэлжээ. Үнийг тухайд гэвэл өнгөрсөн жилийнхтэй адилхан байгаа юм байна.