Энэ жил 59 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ

2014 оны 8 сарын 21

Энэ хичээлийн жилд 2008 оны нэгдүгээр сарын 1- ээс 2009 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэнэ. Улсын хэмжээнд 59,500 хүүхэд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэнэ гэсэн судалгааг гаргажээ. БШУЯ-наас тэдэнд зориулан 67 төрлийн 360 мянга гаруй сурах бичгийг шинээр хэвлэсэн ба орон даяар түгээлтийг нь хийж байгаа аж. Сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн гэж албаны хүн онцолсон байна. Өнгөрсөн жил нэгдүгээр ангид 56 мянган хүүхэд элсэж байжээ. Энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа гэнэ. Бага ангийн сурагчид Засгийн газрын 28 дугаар тэмдэглэлийн дагуу бүх хичээлйин сурах бичгийг сургуулйин номын сангаар дамжуулан 100 хувь үнэгүй хэрэглэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7480
0 эможи
keyboard_arrow_up