Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс, 2014 оны 7-р сарын байдлаар

2014 оны 8 сарын 21

Монголбанк болон  үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум хамтран 2014 оны 7-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа. Энэхүү тооцоонд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцсон.

Тус судалгаагаар ОСҮИ-ийн 7-р сарын утга 1,222  (суурь үе болох 2013 оны 01 сараас 22,2 хувь өссөн дүн) гарсан бөгөөд энэ нь өмнөх сараас 2,0 хувь өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууцны зах зээлийн үнэ 7-р сард 2,0 хувь өсчээ. Харин уг индексийг оны эхэн үетэй харьцуулахад  3,3 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 17,2 хувь өсөөд байна.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцож буй бөгөөд индекс тооцох судалгааны ажилд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7478
0 эможи
keyboard_arrow_up