Орон сууцны индексийг сар тутам гаргана
2014 оны 8 сарын 21
Монголбанкны захиалгаар, “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан Пропертис” компаниуд хамтран орон сууцны индексийг сар тутам гаргадаг боллоо.
Тэдний хийсэн судалгаагаар, орон сууцны үнийн индекс өмнөх сараасаа хоёр хувиар өсчээ. Харин өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Мөн Орон сууцны үнийн индексийг анх удаа сараар гаргаж байна.
Сар тутам гарах энэ индекийг инфляцид оруулж тооцвол, үнийн өсөлт илүү бодитой гарах боломжтой. Нөгөө талаас орон сууцны үнийн хөөсийг судлах боломжтой гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Үнээс гадна, Үндэсний статистикийн хороо 2009 оноос эхлэн орон сууцны үнийн индексийг улирал тутам гаргаж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7475
0 эможи