“Арвин ундрах трейд” ХХК -аас мэдэгдэл гаргажээ

2014 оны 8 сарын 21

“Арвин ундрах трейд” ХХК нь Монгол улсад дагаж мөрдөгддөг Хүнсний аюулгүй байдлын стандартаар, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлхий даяар хэрэглэж буй орчин үеийн технологи болох HACCP буюу нян устгагч ариутгалын төхөөрөмжийг үйлдвэртээ суурилуулсан цөөн үндэсний үйлдвэрлэгч компанийн нэг юм.

Бид нэрийн бүтээгдэхүүнүүдээ баруун Европд үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр чанаж, ариутгаж, лабораторийн хяналт шалгалтаар оруулж зах зээлд нийлүүлдэг. Мэргэжлийн өндөр ур чадвартай технологич, арвин дадлага туршлагатай ажилтнууд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Иймд олон нийтийн сүлжээгээр тарсан мэдээлэл нь бизнесийн нэр хүндэд халдах зорилготой гүтгэлэг гэдгийг “Арвин ундрах трейд” ХХК-ийн зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Олон нийтийн сүлжээгээр “Арвин ундрах трейд” ХХК-ийн бизнесийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан иргэн Ө-г хуулийн байгууллагад шалгаж эхлээд байгаа болно.

            “Арвин ундрах трейд” ХХК-ийн захиргаа 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7469
0 эможи
keyboard_arrow_up