“ТАСГАНЫ ОВОО” бичил цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг гүйцэтгэгч компанид хүргүүлэх зөвлөмж
2014 оны 8 сарын 21
Улаанбаатар цэвэр агаар төсөл улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээ
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар Цэвэр Агаар Төсөл”-ийн хүрээнд байгуулагдах “Тасганы овоо” бичил цэцэрлэгт хүрээлэн нь 2015 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөөд байна. Хэрэгжилтийн явцад дараах “Байгаль орчин нийгмийн хамгааллын зарчмууд” мөрдөгдөх ба бичил цэцэрлэгт хүрээлэн нь 1,7 га орчим талбайг хамрах юм.
Дэлхийн Банкны санал зөвлөмж бүхий Байгаль орчин, нийгмийн хамгааллын зарим үзүүлэлтүүд
Хүснэгт1–Бууруулах арга хэмжээ
Асуудал | Бууруулах арга хэмжээ | Бууруулах арга хэмжээний зардал (шаардлагатай гэж үзэх тохиолдолд) |
Хариуцагч этгээд | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Барилгын ажлын явцад (2014 оны 10 дугаар сар хүртэл) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Хортон шавьж, мэрэгч устгах бодис ашиглалт | Хортон шавьж, мэрэгч устгах бодис ашиглахыг хатуу хориглоно. Энэ талаар тендерийн баримт бичиг тодорхой заасан. | Нэмэлт зардал шаардлагагүй. | Гэрээт гүйцэтгэгч | ||||||||||||||||||||||||||||||||||||
Иргэд, олон нийтийн хандлага | Олон нийтийн судалгаа (судалгааны дүнг гаргасан). Гэрээт гүйцэтгэгч нь барилгын ажил эхлүүлэхээсээ өмнө төлөвлөлтийн бүсийн харъяалагдах дүүрэг, багийн удирдлагатай уулзах хэрэгтэйгээс гадна ойр орчмын Буддын сүм, хийдийнхэнд ажлын явцад гүйцэтгэх томоохон ажлын талаар урьдчилан мэдэгдэх шаардлагатай. | Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. | Гэрээт гүйцэтгэгч | ||||||||||||||||||||||||||||||||||||
Химийн бордоо ашиглалт | Химийн бордоонд амьд биетийг нэмж оруулах хэрэгтэй. Зарчмын хувьд химийн бордоо хэрэглэх нь санал болгож буй ботаникийн аргачлалтай нийцэхгүй бөгөөд хотын цэвэрлэх байгууламжийн лаг, ахуйн органик хаягдлын аль аль нь нэмэлт амьд биет бүхий бордоонд агуулагдах ёсгүй. | Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. | Гэрээт гүйцэтгэгч | ||||||||||||||||||||||||||||||||||||
Дуу чимээний бохирдол | Төлөвлөлтийг эс тооцон барилгын ажлыг өдрийн цагаар 07:00 –23:00 цагийн хооронд хийнэ. Ихэнх тохиолдолд Улаанбаатар хотноо хэрэгжүүлж буй цэцэрлэгжүүлэлтийн ажлын явцад дуу чимээ, чичиргээ үүсэх нь харьцангуй бага. Хөрс хуулах гүн төдийлөн их бишээс гадна гэрэлтүүлгийн шон, явган зам, ус хадгалах сав, агуулахын зориулалт бүхий бага оврын байгууламж барьж байгуулах ажилд хүчин чадал ихтэй тоног төхөөрөмж, машин механизм хэрэглэхгүй бөгөөд ашиглах машин, механизмийн хөдөлгүүрээс үүсэх дуу чимээ, чичирхийлэл ойр орчимд тархах нь бага, богино хугацаатай байна.Одоогоор Монгол улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн дуу чимээ, чичирхийллийн стандарт байхгүй учир “Дуу чимээний хяналт, бохирдлын стандарт MNS 4585:2007, Агаарын чанарын стандартыг дагаж мөрдөнө. (Дуу чимээний хэмжээ өдрийн цагаар 60dbA-аас хэтрэхгүй (07:00 – 23:00 [А хэмжигдэхүүн]). Монгол улсад барилгын ажилд ашиглах машин, механизмийн хөдөлгүүрийн дуу чимээг багасгагч, хянагч суурилуулах шаардлага тавигддаггүй ч барилгын ажилд ашиглах зөвшөөрөл (ямар нэгэн дуу чимээ, чичирхийллийн талаар заасан заалт үгүй) шаардлагатай. Энэхүү зөвшөөрөлд гэрээт гүйцэтгэгчийн ашиглах машины улсын дугаар, тээврийн хэрэгсэл түүний хөдөлгүүрийн төрөл, маркийг тэмдэглэнэ. Байгаль орчны хяналтын төлөвлөгөөгөөр төслийн барилга байгууламжйин ажилд ашиглах тээврийн хэрэгслийг чимээ намсгагч, хорт хийн хаягдлыг хянагчаар тоноглохыг шаардахгүй. Төслийн талбайд ажиллах ачааны машинаас үүсэх дуу чимээг багасгах, мөн зорчих хөдөлгөөний чиглэл зэргийг Нийслэлийн холбогдох байгууллага, замын цагдаагийн газартай хамтран тодорхойлж зохион байгуулна. Хөрс хуулах зэрэг газар шорооны ажил хийгээгүй тохиолдолд, талбайд ажиллаж буй тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтрааж байршуулна. |
Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. | Гэрээт гүйцэтгэгч | ||||||||||||||||||||||||||||||||||||
Орчны тоосжилт | Хөрс хуулах болон бусад газар шорооны ажлын явцад хөрс, шороог услаж тоос дэгдэлтийг бууруулна. | Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. | Гэрээт гүйцэтгэгч | ||||||||||||||||||||||||||||||||||||
Барилгын, ногоон болон бусад хог хаягдал | Барилгын болон ногоон хог хаягдлыг Нарангийн энгэрийн хогийн цэгрүү зөөж хаяна. Хог хаягдлыг зайлуулах ажилд Гэрээт гүйцэтгэгч аливаа төлбөр төлөх шаардлагагүй. Хог хаягдал зайлуулж тээвэрлэж буй ачааны машин нь хэдий хэмжээний хог хаягдал тээвэрлэн зайлуулсан талаар мэдээлэл бүхий хуудас бөглөнө. Нарангийн энгэрт хог хаяхад ямар нэг зөвшөөрөл хэрэггүй. | Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. | Гэрээт гүйцэтгэгч | ||||||||||||||||||||||||||||||||||||
Бусад бохирдол | Төслийн талбайд ашиглах тээврийн хэрэгслүүд нь тос болон бусад шингэн ялгаруулах тохиолдолд талбайд ашиглахыг хориглоно. Мөн төслийн талбайд машин, механизмийг засаж засварлахыг хатуу хориглоно. Тээврийн хэрэгслүүд, ургамал, тоног төхөөрөмжийг төслийн талбайд бус Гэрээт гүйцэтгэгчийн өөрийн эзэмшлийн авто зогсоол, агуулах байрлах газарт угааж цэвэрлэнэ. Талбай дээр шатахуун хадгалж болохгүй. |
Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. | Гэрээт гүйцэтгэгч | ||||||||||||||||||||||||||||||||||||
Шашин, шүтлэгийн шинж чанартай байгууламж, зүйлсийг хамгаалах | Хөрс хуулах болон бусад газар шорооны ажил нь Тасганы овоон дээрх Овоонд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Овоог нураахаас сэргийлэх үүднээс Овооноос дотогш 2 метрийн зайд 1 метрээс илүү гүнзгий нүх ухахгүй. Түүнчлэн хөрш зэргэлдээх шашин, шүтлэгийн шинж чанартай байгууламжид халдаж гэмтээх ажил хийгдэхгүй. Овоо орчимд хамгийн дээд тал нь 1 метрийн өндөртэй байгууламж байх бөгөөд ингэснээр цаашид гарц болзошгүй эвдрэлээс сэргийлэх юм. Мөн төлөвлөлтийн 1 дүгээр бүсэд Гэрээт гүйцэтгэгчийн ажилчдад Овооны хүндэтгэлийн утга, учрыг таниулан тайлбарлаж ажлын явцад ямар нэгэн байдлаар эвдэх, сүйтгэхээс сэргийлнэ. Нийслэлийн Соёлын газрын ажилтан, мэргэжилтнүүд барилгын ажил эхлэхээс өмнө тус талбайд ажиллах нийт ажилчдад Тасганы овооны талаарх түүхэн мэдээлэл танилцуулна. Барилгын ажлын явцад Овоог нүүлгэх, нураах зэрэг байдлаар хөндөхгүй бөгөөд хэрэв ямар нэгэн байдлаар будгийн ажил хийх тохиолдолд Овоог гялгар уут болон бусад хамгаалалтын бүрхүүлээр хулдаж будаг хүрэхээс хамгаална. Талбайд ажиллах хэн ч болов Овооны чулууг авах, буулгахыг хатуу хориглох бөгөөд барилгын ажлын явцыг фото зургаар баримтжуулж Овооны хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн эсэхийг хянана. |
Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. | Гэрээт гүцэтгэгч болон Завлах баг нь талбайд ажиллагсад, барилгын ажилд оролцох гүйэтгэгчийн удирдлагыг зохих мэдээллээр хангах үүрэгтэй. | ||||||||||||||||||||||||||||||||||||
Шашин, шүтлэгийн билэгдэл бүсрүү орох, гарах | Аюулгүй ажиллагааны дүрмээр барилгын ажлын явцад Төлөвлөлтийн бүсэд зочид нэвтрэх тохиолдолд тодорхой зааварчилгааг дагана. Барилгын ажлын явцад төлөвлөлтийн бүсэд зочид нэвтрэх боломж бүрдүүлэх үүднээс түр явган зам байгуулна. Талбайд төлөвлөсөн ажил хийгдэж дууссанаар байнгын явган зам хийгдэж Тасганы овоо орчимд зочид зорчих аюулгүй орчин бий болно. Талбай дээр машин, механизм ажиллаж байх тохиолдолд хамгийн багадаа 2 метрээс хол зайд түр явган зам байх бөгөөд зочид талбайд нэвтрэх тохиолдол бүрт талбайд ажиллаж буй хэн нэгэн ажилтан зочныг аюулгүй чиглэлд газарчилна. Барилгын ажлын явцад төлөвлөлтийн бүс орчимд ямар нэгэн томоохон хэмжээний арга хэмжээ зохиогдохгүй болохыг хамгийн ойр байрлах ТүвдэнПэлжээлийн хийдээс тодруулж баталгаажуулсан болно. |
Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. | Гэрээт гүйцэтгэгч | ||||||||||||||||||||||||||||||||||||
Гэнэтийн олдвор | Архелоги, палентологи, соёлын эд өлгийн зүйл талбайгаас олдох тохиолдолд нэн даруй ажлыг зогсоож олдворын хэсгийг хашиж хамгаалж “Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар”-т мэдэгдэнэ. Мөн дээрх тохиолдолд дараахь арга хэмжээг авна. Үүнд: - “Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар” олдворын зүйлээс хамаарч Шинжлэх ухааны академи, Палентологийн лаборатори, Музей, Архелогийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн зэрэг байгууллагуудад мэдэгдэж талбайн болон тухайн олдворыг шинжлүүлж үнэлүүлнэ. - Олдвор олдсон газар орчмын фото зургийг авах зэргээр олдворын акт үйлдэнэ. - Зөвхөн “Шинжлэх ухааны академи”-ийн шинжээч эрдэмтдийн зааварчилгаа, удирдамжийн дагуу тухайн олдворыг ухаж гаргах, шилжүүлэх ажлыг хийнэ. Бага хэмжээний архелогийн олдвор зүйлийг албан зөвшөөрлийн дагуу Гэрээт гүйцэтгэгч шилжүүлж болно. Соёл, түүхэн эд өлгийн шинжтэй зүйлийг дур мэдэн талбайгаас холдуулж, зайлуулсан тохиолдолд тухайн этгээд Монгол улсын холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. |
Ямарваа нэгэн эд өлгийн олдвороос үүдэн барилгын ажлыг зогсоох тохиолдолд НЗДТГ гэрээт гүйцэтгэгчид нөхөн олговор олгоно. | Гэрээт гүйцэтгэгч / Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ажлын байран дээрх аюулгүй байдал | Ажлын байран дээр шаардагдах аюулгүй ажиллагааны тоног хэрэгслийг техникийн даалгаварт заасан бөгөөд доорх хүснэгтээр оруулав. Хүснэгт: Талбайд ашиглах аюулгүй ажиллагааны тоног хэрэгсэл
|
Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. | Гэрээт гүйцэтгэгч | ||||||||||||||||||||||||||||||||||||
Зочдын аюулгүй байдал (төлөвлөлтийн бүс 1) | Барилгын ажил хийгдэж буй талаарх тэмдэг, таниулах самбар. Шонгийн нүхний гүн 50 см-ээс ихгүй байна. | Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. | Гэрээт гүйцэтгэгч | ||||||||||||||||||||||||||||||||||||
Явган зорчигчдын аюулгүй байдал (төлөвлөлтийн бүс 2) | Замаар зорчих явган зорчигчдод үзэгдэхүйц байрлалд барилгын ажил хийгдэж буй талаар тэмдэг, таниулах самбар байрлуулна. | Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. | Гэрээт гүйцэтгэгч | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ашиглалтын явцад (2015 оны 9 дүгээр сар хүртэл) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Хортон шавьж, мэрэгч устгах бодис ашиглалт | Хортон шавьж, мэрэгч устгах бодис ашиглахыг хатуу хориглоно. Энэ талаар тендерийн баримт бичиг тодорхой заасан. | Зардал шаардахгүй. | Ашиглалт үйлчилгээний компани. | ||||||||||||||||||||||||||||||||||||
Химийн бордоо ашиглалт | Химийн бордоонд амьд биетийг нэмж оруулах хэрэгтэй. Зарчмын хувьд химийн бордоо хэрэглэх нь санал болгож буй ботаникийн аргачлалтай нийцэхгүй бөгөөд хотын цэвэрлэх байгууламжийн лаг, ахуйн органик хаягдлын аль аль нь нэмэлт амьд биет бүхий бордоонд агуулагдах ёсгүй. | Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. | Ашиглалт үйлчилгээний компани. | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ердийн болон ногоон хог хаягдал | Зочид ашиглах зориулалтаар хогийн сав байрлуулна. Ногоон хог хаягдлыг “Ашиглалт үйлчилгээний компани” цуглуулна. Ямар ч төрлийн хатуу хог хаягдлыг зориулалтын хогийн цэгрүү тээвэрлэх эсвэл талбайн гадна дахин ашиглах зориулалтаар боловсруулж болно. | Хог хаягдал зайлуулах зардлыг тендерт оролцогсод тооцон ажлын/санхүүгийн саналдаа тусгана. | Ашиглалт үйлчилгээний компани. | ||||||||||||||||||||||||||||||||||||
Шашин шүтлэгийн шинж чанартай байгууламж, эдийг хамгаалах | Тасганы овоо цэцэрлэгт хүрээлэнг хариуцан ажиллуулах ашиглалт, үйлчилгээний компанийн ажилтнуудад тус Овооны түүхэн ач холбогдол, шашны билэгдэл болох талаар таниулан мэдээлэл олгох. Нийслэлийн соёлын газар болон Зөвлөх баг хамтран ашиглалт, үйлчилгээ эхлэхээс өмнө буюу 2015 оны 4 дүгээр сарын үед мэдээлэл түгээх нэг цагийн танилцуулга зохион байгуулах хэрэгтэй. Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран танилцуулгын товыг нарийвчилна. | Нэмэлт зардал шаарлагатай гэж үзэхгүй. | Ашиглалт үйлчилгээний компаниуд, Зөвлөх баг хамтран ашиглалт, үйлчилгээний ажилд оролцогч бүх этгээдэд мэдээлэл түгээнэ. | ||||||||||||||||||||||||||||||||||||
Аюулгүй ажиллагаа | Аюулгүй ажиллагааны тоног, хэрэгслүүд:
|
Эдгээр тоног хэрэгслйин талаар Ашиглалт үйлчилгээний компанийн ажлын даалгаварт тусгах учир нэмэлт зардал шаардагдахгүй. | Ашиглалт үйлчилгээний компани |
Хүснэгт 2 – Байгаль орчны хяналтын төлөвлөгөө
Юуг | Хаана | Хэрхэн | Хэзээ | хяналтын зардал | Хариуцлага |
---|---|---|---|---|---|
Хяналтын хамрах хүрээ нь юу байх вэ? | Хяналт хийх параметр нь хаана байх вэ? | Параметрт хяналт хэрхэн хийх вэ / хяналтын тоног төхөөрөмжийн төрлүүд? | Параметрт хэзээ хяналт хийх вэ –хэмжилтийн давтамж? | Хяналт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн зардал буюу гэрээлэгчид төлөх хөлс | Хяналтыг хэн хариуцах вэ? |
Барилгын ажлын явцад (2014 оны 10 дугаар сар хүртэл) | |||||
Оршин суугч, хэрэглэгчдийн хүлээн авч буй байдал | Төлөвлөлтийн бүс 1 1.7га Төлөвлөлтийн бүс 2 500м x 1.0м замын хажуугийн бүс |
Чингэлтэй дүүрэг, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, НЗДТГ-т ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдлын тоо. Ажлын хэсгийн уулзалт | Барилгын үе шатын туршид сар бүр | Нэмэлт зардал байхгүй. | Хариуцагч: Гэрээт гүйцэтгэгч Хяналт: Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Зөвлөх багийн туслалцаатай |
Химийн бордоо ашиглалт | Газар дээрх ажиглалт + чанар-Гэрээт гүйцэтгэгчийн ашиглаж буй бордоог шалгах. Зарчмын хувьд санал болгож буй ботаникийн төрөл зүйлд химийн бордоо ашиглах нь зохимжгүй юм. | Хяналт хийж буй Зөвлөх баг барилгын үе шатын туршид төлөвлөлтийн бүсэд тогтмол очиж ажиллах | Нэмэлт зардал байхгүй. | Хариуцагч: Гэрээт гүйцэтгэгч Хяналт: БОНХГ-ын хяналтын дор Зөвлөх баг |
|
Дуу чимээ, орчны тоосжилтын түвшин | Оршин суугчдын зүгээс Чингэлтэй дүүрэгт ирүүлсэн санал, гомдол (1) + барилгын ажлын үед төлөвлөлтийн бүсэд очих, оршин суугчидтай ярилцах (2) | Чингэлтэй дүүргээс БОНХГ-т ирүүлдэг сар тутмын тайлан (1). Хяналт хийж буй Зөвлөх баг төлөвлөлтийн бүсэд ойролцоогоор 8 удаагийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэнэтийн байдлаар очиж ажилтай нь танилцаж, шалгах (2) |
Заавал бус: Агаарын чанарын албаны агаарын чанарыг шалгах тоног төхөөрөмжөөр төлөвлөлтийн бүс дэх тоосжилтыг хэмжих (3 сар) –Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газаршийдвэрлэнэ. Зардлыг НЗДТГ-аас гаргана. | Хариуцагч: Гэрээт гүйцэтгэгч Хяналт: Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын хяналтын дор Зөвлөх баг (заавал) Агаарын чанарын заавал бус гүйцэтгэх Хяналт: НЗДТГ-ын Агаарын чанарын алба гүйцэтгэнэ. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, хаягдал зөөвөрлөх хэрэгслийн гэрчилгээтэй холбоотой мэдээлэл: Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар |
|
Ногоон болон ердийн хатуу хаягдал (иргэд) | Төлөвлөлтийн бүсэд очиж ажиллахдаа НЗДТГ болон Зөвлөх баг зогсоолд байрлуулсан болон ажиллаж буй тээврийн хэрэгсэл, хөдөлгүүрт төхөөрөмжийн гэрчилгээг шалгана. Ногоон хог хаягдлыг ногоон байгууламжийн туршлагын дагуу дахин боловсруулах (холимог бордоо, хучлага). Ашиглалт, үйлчилгээ хариуцсан компани хог хаягдлын савыг тогтмол суллаж буй эсэхийг шалгах. Гэрээт гүйцэтгэгчээс бүх хог хаягдлыг Нарангийн энгэрийн хогийн цэгрүү зөөвөрлөж ачсан тухай нотолгоог гаргуулах (тамга дарж, гарын үсэг зурж, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хүргүүлэх баримт бичиг), тус нотолгоонд хог ачигч ажилтнаас авсан төлбөрийн баримтын эх хувь буюу хуулбарыг хавсаргах. Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарболон Зөвлөх баг нь хогийн цэгрүү ачуулсан хог хаягдлын тоо хэмжээ нь барилгын ажлын хэмжээ, шинж чанарын уялдаа хамаарлыг нягталж шалгана. Боломжтой бол хогийн машины ачигч, жолооч нартай Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын хяналт удирдлагын дор уулзаж ярилцах. |
Зөвлөх баг газар дээр нь очиж ажиглалт хийх, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газартай хэлэлцэх. Гэрээт гүйцэтгэгч нь хог хаягдлыг зохих ёсоор цу
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7452
0 эможи
|