1005 хүүхдийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүд болгоно

2014 оны 8 сарын 21

Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Монгол-Япон улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөр”-т “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Түүний дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Японы их дээд сургуулиудтай холбоо тогтоож, инженер, технологийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх ажлыг богино хугацаанд эхлүүлэх боломжийг бүрдүүлсэн юм. Өчигдөр нээлтээ хийсэн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зорилго нь Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэх, Багш, эрдэмтэн судлаачдын сургалт, судалгааны ажлын чанарыг дэмжих, Инженер техникийн чадварлаг мэргэжилтэнг богино хугацаанд бэлтгэх юм. Хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Токиогийн их сургуульд зээлээр суралцах залуусыг энэ сарын 25-аас бүртгэж эхэлнэ. Нийт 1005 хүний элсэлт, шалгалтын төлбөр, Сургалтын төлбөр, онгоцны зардал, амьжиргааны зардлыг санхүүжүүлж, өндөр зэрэглэлийн инженер болгон бэлтгэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7430
0 эможи
keyboard_arrow_up