БНХАУ-ын тэргүүний айлчлалын үеэр замын хөдөлгөөнийг хязгаарлана

2014 оны 8 сарын 21

БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад хоёр өдөр айлчлах гэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүргийнхээ хүрээнд хэв журмын хамгаалалт зохион байгуулж байна. Айлчлалын үеэр ХУД, СБД/Төрийн ордны орчим/-ын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийгдэх тул иргэд та бүхэн цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөн соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7429
0 эможи
keyboard_arrow_up