”Халхын гол 75” үзэсгэлэн нээлт болж өндөрлөлөө

2014 оны 8 сарын 21

Халхын голын ялалтын 75 жилийн ой тохиож байгаа юм. Уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Халхын гол 75" үзэсгэлэнгийн нээлт Монгол Цэргийн музейд болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэн нь "Халхын голын дайны оршил, үүссэн шалтгаан", "Тавдугаар сарын байлдаан", "Агаарын байлдаан", "Баянцагааны тулалдаан, ерөнхий давшилт", "Ялалтаа мөнхөлсөн нь" сэдэвт таван хэсгээс бүрдэж байгаа юм. Үүнд Халх голын байлдааны байдлыг үзүүлсэн схем зураг, тухайн үед байлдаж байсан Орос, Монголын баатрууд тэдний хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, хуучны ховор гэрэл зургуудыг дэлгэн үзүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7422
0 эможи
keyboard_arrow_up